Геодези, усны барилга байгууламжийн газар өчигдөр 20 дуудлага хүлээн авчээ.
Дуудлага мэдээллийн дагуу 33 хүн, 12 машин механизмын бүрэлдэхүүнтэй дараах байршлуудад ажилласан байна. Улмаар найман байршилд айл, албан байгууллага, авто зам руу ус орохоос сэргийлэн 116 удаагийн рейсээр нийт 4684 тонн ус соруулж, аюулгүй байдлыг хангажээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн II хороо, Наадамчдын замд гурван рейсээр 30 тонн, Яармагийн гүүрний нүхэн гарцаас 10 рейсээр 100 тонн, онгинохайрхан дүүргийн XV хороо, Өнөр хорооллын гудамжинд 18 рейсээр 108 тонн,
Баянгол дүүргийн ХХ хороо, Ажилчны гудамж, “Акума” төв орчмоос таван рейсээр 50 тонн, Хан-Уул дүүрэг III хороо, Нарны гүүрний урд хэсэгт 13 рейсээр 130 тонн, Баянзүрх дүүргийн XXIX хороо, Дарь-Эхийн “Хас” захын урд замд 64 рейсээр 516 тонн, хоёр помпоор 1020 тонн, Баянзүрх дүүргийн V хороо, Монелын сувгийн далд хэсгээс моторт помпоор 1200 тонн, Сонгинохайрхан дүүргийн VI, XXIII, XXVII хорооны нутаг дэвсгэрт харьяалагдах Намгийн сувгийн бөглөрлийг гаргаж, насосоор 900 м3, “Гэгээн манал” эмнэлгийн зогсоолоос 600 м3 ус соруулсан байна.