Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр 2013 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд 11 жилийн хугацаанд Монголбанк, Засгийн газар болон банкуудын эх үүсвэрээр нийт 7.7 их наяд төгрөгийн зээлийг 122 мянган өрхөд олгоод байна.
Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам болон Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмын дагуу хөтөлбөр хэвийн хэрэгжиж байгааг албаныхан онцоллоо.
Энэ онд зээл авах 802.6 тэрбум төгрөгийн 6400 мянган өрхийн хүсэлтийг банкууд хүлээн авчээ. Үүнээс 166.2 тэрбум төгрөгийн 1500 мянган өрхийн хүсэлтийг тодорхой шалтгааны улмаас татгалзсан байна. Тэгвэл оны эхний гурван сарын байдлаар 230 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг 2000 өрхөд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр олгожээ.
Үүнээс Улаанбаатар хотод 148.6 тэрбум төгрөгийг 1200 мянган өрхөд, орон нутагт 81.4 тэрбум төгрөгийг 800 өрхөд олгосон байна.