Х.Нямбаатар: Авлигаар авсан газруудыг төрийн эзэмшилд буцааж авахаас би айхгүй

оруулсан Алсын Хараа

Т.САЙХАН

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр /04.01/ авлигаар авсан газруудыг төрийн эзэмшилд буцааж авахаас айхгүй гэдгээ мэдэгдлээ. Тэрээр зургаан дүүрэгт газар олголтыг зогсоосон. Газар олголтыг зогсоосон нэгжид олголт хариуцаж байсан газрын байцаагч нар аа, төв зам дагуу нэгдүгээр эгнээнд байрлалтай газар эзэмшиж байгаа хэрнээ зориулалт бусаар ашиглаж байгаа аж ахуй нэгжүүдэд мэдэгдэл өг! Үгүй бол тус газрын эрхийг цуцалж, буцааж төр эзэмшилдээ авна. Дүүргийн дарга нартай хамт явж, төв зам дагуу төмөр, хог хурааж байгааг болиулах хэрэгтэй. Өвөрхангай, Дархан руу салах уулзвар хүртэл ихэнхдээ авлигаар авсан газрууд бий. Би тэр газруудын эзэмших эрхийг цуцлахаас айхгүй. Авлигаар авсан газартаа төмөр хураагаад байх юм. Бүгдийг нь Сонгинохайрхан, Баянгол дүүргийн газрын албаныхан тус газруудыг эзэмшигчдэд мэдэгдэл өг. Хаягдал төмөр дотор цөмийн идэвхт цацраг бодис ч байгаа. Хотын төвдөө цацраг идэвхт бодис цуглуулж суудаг орон манайхаас өөр байхгүй. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хугацаат үүрэг өгч, Улаанбаатараас гаргах үүрэг өгнө. Мэдэгдэх хуудас өгч, бүх төмрүүдийг нь ачиж хотоос гаргуулна гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn 

Сэтгэгдэл бичих