“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг өнөөдөр /2024.03.27/ Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хурлаар хэлэлцүүллээ. Тус мэргэжлийн зөвлөлийн хурлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ордын нөөцийг 1.8 тэрбум тонн буюу 29% нэмэгдүүлж, ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонн болон баталлаа.
Эх сурвалж: "ЭТТ" ХК