Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 03-р сарын 24-нд Замын-Үүд хилийн боомтын зорчигч, ачаа тээврийн цогцолборын бүтээн байгуулалттай танилцсаныхаа дараа Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх асуудлуудыг оруулж хэлэлцүүлсэн юм. Энэ дагуу өнгөрсөн долоо хоногт Замын-Үүд-Эрээний авто замын боомтын ачаа тээврийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 24 цагийн горимоор ажиллуулах бэлтгэлийг хангах, удирдан зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулгад даалгасан юм. Тиймээс Замын-Үүд Эрээн авто замын боомтын ачаа тээврийг өнөөдрөөс есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 24 цагийн горимоор ажиллуулж эхэллээ.
Тус боомтоор одоогоор хоногт дунджаар 250-300 ачааны тээврийн хэрэгсэл гарч, суудлын болон жуулчин тээврийн машинууд хил гарч байдаг аж.