ГХЯ: Монгол Улс хүн төрөлхтөн, энгийн иргэдэд аюул, заналхийлэл учруулж буй террорист үйл ажиллагааг эрс буруушаадаг

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын Гадаад Харилцааны Яамнаас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд:

"Москва хотын “Крокус Сити Холл” цогцолборт террорист халдлага гарч, олон хүний амь нас эрстэж, бэртсэн явдалд цочирдож гүнээ харамсаж байна. Энэхүү халдлагад өртсөн иргэдийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлж, гэмтэж бэртсэн хүмүүс түргэн эдгэхийг хүсэж байна. Монгол Улс хүн төрөлхтөн, энгийн ард иргэдэд аюул, заналхийлэл учруулж буй аливаа террорист үйл ажиллагааг эрс буруушаадаг болно" гэжээ.

Сэтгэгдэл бичих