УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт ирүүлжээ.
Төрийн аудитын тухай хууль, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргахаар энэ сарын 22-24-ний өдрүүдэд хүлээн авсан юм. Мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн нам, эвслийн нэрсийг ирсэн дарааллаар нь авч үзвэл,
-Иргэдийн оролцооны нэгдэл нам /ИОНН/
-Ард түмний Олонхийн Засаглал нам /АТОЗ/
-Зүй ёс нам
-Монгол Шинэчлэлт нам
-Эх орон нам
-Ард түмний хүч нам
-ХҮН нам
-Монголын либериал ардчилсан нам
-Иргэний хөдөлгөөний нам
-Эх орончдын нэгдсэн нам
-Үнэн ба зөв нам
-Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам
-Социал демократ нам
-Ардчилсан нам
-Үндэсний эвсэл
-Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
-Шинэ нэгдсэн эвсэл /Шинэ нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам эвсэл/
-Монгол Консерватив нам
-Дэлхийн монголчууд нам
-Ардчилал шинэчлэлийн нам
-Гэр хороолол хөгжлийн нам
-Бүгд найрамдах нам
-Их Эв нам
-Монголын хүний төлөө нам
-Монголын либериал нам
-Иргэний зориг ногоон нам
-Хөгжлийн хөтөлбөр нам
-Монгол Ардын нам
-Эрх чөлөөний эвсэл нам /Зон олны нам/ юм. Хүлээн авсан мөрийн хөтөлбөр нь холбогдох хуулийн шаардлага хангаагүй тохиолдолд ирэх сарын 10-ны өдрийн дотор тухайн нам, эвсэлд мэдэгдэж, тухайн сарын 12-17-ны өдрүүдэд зөвлөмж өгч, зөрчлийг засуулах юм. Үндэсний аудитын газар ирэх сарын 26-нд нам эвслүүдийн мөрийн хөтөлбөрт гаргасан дүгнэлтийг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.
/МОНЦАМЭ/