Тбилисийн “Их дуулга”-д 14 жүдоч зодоглоно

оруулсан Алсын Хараа

Олон улсын олимпын хорооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын цувралын ээлжит тэмцээн Гүржийн Тбилиси хотноо нөгөөдөр эхэлнэ.

Олимпын чансааны оноо олгох энэхүү чухал тэмцээнд 83 орны 548 жүдоч оролцохоор мэдүүлэг өгчээ. Манай улсаас эрэгтэй дөрөв, эмэгтэй найман тамирчин Тбилисийн татамид өрсөлдөнө. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Цогт-Очир, 81 кг-д Г.Болор-Очир, +100 кг-д О.Цэцэнцэнгэл, Ө.Пэрэнлэйжамц, эмэгтэйчүүдийн 57 кг-д Л.Энхрийлэн, О.Оюунчимэг, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д О.Хүслэн, Б.Эрдэнэт-Од, +78 кг-ын жинд А.Адъяасүрэн, Д.Номинзул нар зодоглохоор Тбилисийг зорьж байна.

Маргааш тус тэмцээний сугалаа болох бол 22-нд эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанаар Тбилисийн “Их дуулга” эхэлнэ.

Сэтгэгдэл бичих