Сэтгүүлч хүний сэтгэл, тархи нь хамгийн их “гэмтдэг”

оруулсан Алсын Хараа

“Polit” хуанли: “Төрсөн өдөр” буландаа гуравдугаар сарын 12-нд төрсөн өдөр нь тохиож буй МСНЭ-ийн гүйцэтгэх захирал  Б.Ууганбаярын тухай онцолж байна.

Тэрбээр Төв аймгийн Борнуур суманд төржээ.   Багадаа утга уран зохиолд дуртай байсан бөгөөд наймдугаар ангид орох жил нь багш нь түүнд сэтгүүлч мэргэжилтэй болохыг санал болгосон гэдэг.  Тэгээд сэтгүүлч болохоор шийдэж,  Радио, телевизийн дээд сургуульд элсжээ.   Сургуулиа төгсөөд ажлын гараагаа “MM” агентлагаас эхэлсэн гэдэг.  Тэнд М.Банзрагч гэдэг хүнээс сэтгүүл зүйн бүхий л зүйлийг заалгаж, энэ салбарын хүн болсондоо баярладаг.   Сэтгүүлч хүний сэтгэл, тархи нь хамгийн их гэмтдэг хэмээн тэрбээр салбарынхнаа хайрлаж, тодорхойлсон.  Ер нь сэтгүүл зүй  салбар түүний анхны төсөөллөөс их өөр байсан. Сэтгүүлчийг маш гоё ажил хийдэг гэж олон нийт ойлгодог бодит байдал дээр маш эрсдэлтэй мэргэжил шүү дээ гэв.

Б.Ууганбаяр багадаа яруу найрагч Р.Чойномын шүлгүүдийг шимтэн унших дуртай байж.  Мөн баримтат түүхийн бүтээлүүд түүний сонирхлыг татдаг ч өнөөдөр түүний ширээн дээр бизнесийн удирдлагын чиглэлийн ном “хөглөрнө”.

Өнөөдөр хамгийн эхлээд төрүүлж, өсгөсөн ээж аав руугаа залгаж, “баярлалаа” гэсэн чин сэтгэлийн үгээ хэлжээ.  Тэрбээр миний аав ээж эгэл жирийн сайхан хүмүүс бий.  Та хоёртой хайртай шүү” хэмээн манай хуудсаар дамжуулан хэлнэ дээ.

Сэтгүүлчийн микрофон, дэвтрээ түр орхиж, сэтгүүлчдийнхээ дуу хоолой болж, тэднийгээ хөгжүүлэх, төлөвшүүлэх ажилд шамдаж буй танд төрсөн өдрийн мэнд хүргэе.

Эх сурвалж:www.polit.mn  

Сэтгэгдэл бичих