Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

оруулсан Алсын Хараа

Цаг уурын байгууллагын мэдээлснээр, ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 2024 оны 3 дугаар сарын 6-10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 6-нд Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зарим газраар, 7-нд Хэнтийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, энэ сарын 6-7-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -16...-21 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -21...-26 градус, өдөртөө -9...-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -10..-15 градус, өдөртөө +2...-3 градус, бусад нутгаар шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл бичих