“Монголын боловсролын хувирган өөрчлөлт 2024” үндэсний хэлэлцүүлэг үргэлжилж байна. Монгол Улсын хөгжлийн үзүүлэлтийг дэлхийн улс орнуудынхтай харьцуулж үзэхэд /2023 оны байдлаар/,
Хүний хөгжлийн индексээр 189 орноос 99-д,
Өрсөлдөх чадварын индексээр 64 орноос 60-д
Авьяасын индексээр 64 орноос 60-д
Нэг цагт бүтээх хөдөлмөрийн бүтээмжээр 181 орноос 105-д буюу Ирланд, Люксембург гэх мэт улсаас 10 дахин бага
Нийгмийн орчинд асуудал шийдвэрлэх чадвараар 65 орноос 59-д
Сургуульд суралцах хугацаа 13.2 хэдий ч эзэмшсэн чадамжтай харьцуулахад суралцах хугацаа 9.2 буюу дөрвөн жилийн хоцрогдолтой байна.
Гэхдээ монгол хүний хөгжлийн үзүүлэлтийг авч үзэхэд:
- Насанд хүрсэн монгол хүний бүтээмж 61 хувь буюу бага, дунд орлоготой орны иргэдээс даруй 13 хувиар илүү,
- 15 настай хүүхдүүдийн өөрсдийн амьдрал, сургалтад хариуцлагатай хандах, санаачилгатай байх чадвар олон улсын дунджаас дээгүүр
- IQ чадвараар 128 орноос 41-д
Тэсвэр хатуужил, даван туулах чадвараар Франц, Шинэ Зеланд, Бельги гэх мэт эдийн засгийн өндөр хөгжилтэй улсаас илүү үр дүнтэй байна.