Э.Цэндбаатар дэлхийн чансааны 25-д эрэмбэлэгдэж байна

оруулсан Алсын Хараа

Зургаан хоногийн өмнө мэргэжлийн боксын карьерынхаа ес дэх тулаанаа хийж, илт давуу ялсан гавьяат тамирчин Э.Цэндбаатар boxrec.com сайтаас гаргадаг дэлхийн чансааны 25, Ази тивдээ тавдугаарт эрэмбэлэгдэх болжээ.

Есөн тулаан хийхдээ 9-0-0 гэсэн амжилттай яваа түүний дараагийн тулаан дөрөвдүгээр сард болох товтой байна.

Тэрбээр жингийнхээ экс аварга Райн Гарсиагийн бэлтгэл хангагчаар ажиллаж байсан бөгөөд хувьд тун богино хугацаанд олон тулаан хийж, нэг ч ялагдалгүй яваа гэдгээрээ олны анхаарлыг татаад байгаа юм.

Сэтгэгдэл бичих