Т.САЙХАН
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2022 оны ногдол ашиг болгож, 1072 хувьцаатай иргэдэд 104,000 хүртэлх төгрөгийг иргэдэд шилжүүлсэн билээ. Тэгвэл тус компани 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөг буюу 1072 хувьцаа эзэмшигч иргэдэд 285000 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин ногдол ашгийг энэ сарын 25-наас дөрөвдүгээр сарын 8-ны хооронд багтаан олгохоор төлөвлөсөн байна. 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр "Эрдэнэс Тавантолгой" ХК 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
Эх сурвалж:www.polit.mn