АНУ-ын Нью-Йорк хотын Бронкс амьтны хүрээлэнд дөрвөн настай эмэгчин бараас коронавирусийн халдвар илэрсэн тухай албаны хүмүүс өчигдөр мэдээллээ.
Шинжилгээний үр дүнг Айова дахь үндэсний мал эмнэлгийн лаборатори баталгаажуулсан байна. Энэ нь дэлхий дахинд бар халдвар авсан анхны тохиолдол болжээ.
Covid-19-тэй нь тогтоогдсон Надиагаас гадна гадна нийт зургаан бар, арслангаас хуурай ханиалгах зэрэг халдварын шинж тэмдэг илэрч байгаа гэнэ. Эдгээр амьтдад амьтны хүрээлэнгийн ажилтан халдвар тараасан хэмээн үзэж байна. Одоогоор амьтдын хоолны дуршил буурсан бөгөөд мал эмнэлгийн хяналтан дор асарч байгаа аж.
Бронкс амьтны хүрээлэнгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 16-наас түр хугацаанд зогсоожээ. Гэхдээ шинж тэмдэг илэрсэн бүх арслан, баруудыг амьтны хүрээлэнгийн уулархаг хэсэгт тусад нь тусгаарлаж буй.
Шинэ коронавирусийн халдвар нь хүнээс хүнд дамжиж байгаа ч амьтдаас илэрсэн цөөн тохиолдол бүртгэгдсэн юм. Амьтны хүрээлэнгээс гаргасан мэдэгдэлд дурдсанаар “АНУ-д зэрлэг амьтан, нохой, муур зэргээс коронавирусийн халдвар хүнд дамжсан тохиолдол байхгүй. Энэ нь үндэслэлгүй зүйл” хэмээжээ.
Эх сурвалж: BBC