Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөрийн өргөдөл хүлээн авч эхэллээ

оруулсан Алсын Хараа

/МОНЦАМЭ/. АНУ-ын Төрийн департамент, Монгол Улсын Засгийн газрын хамтарсан 2025-2026 оны Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөрийн өргөдөл хүлээн авч байна.

Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөр нь залуу мэргэжилтнүүдэд АНУ-д магистрын зэрэг эзэмших боломжийг олгодог бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь дэлхийн 160 гаруй оронд хэрэгжиж, жил бүр 4000 орчим гадаад оюутанд тэтгэлэг олгодог.

АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын оюутны хөтөлбөр нь Монгол Улсад 1995 оноос, Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй хөтөлбөр 2010 оноос хэрэгжиж эхэлсэн. 2022 оноос хоёр улсын Засгийн газрын санхүүжилттэй нэгдсэн сонгон шалгаруулалт явагдах болж жилд 25 хүртэлх тооны оюутан хамруулж байна.

Цахим өргөдлийн материалыг 2024 оны дөрөвдүгээр сарын 29-нийг хүртэл хүлээн авна.

Сэтгэгдэл бичих