Э.Цэндбаатар ирэх долоо хоногт Канадын Мохамед Соумаоротой тулалдана

оруулсан Алсын Хараа

Мэргэжлийн боксод хүч сорьж буй Э.Цэндбаатар ирэх долоо хоногт ээлжит тулаанаа хийнэ. Тодруулбал АНУ-ын Флорида мужийн Плант Ситид "Уайтсандс" спортын ордонд энэ сарын 28-нд Канадын Мохамед Соумаоротой хүч үзнэ.

"Про Бокс"-оос зохион байгуулж буй тус тоглолт нь Э.Цэндбаатарын хувьд мэргэжлийн боксод хийж буй ес дэх, энэ оны эхний тулаан юм. Тэрбээр өмнөх бүх тулаандаа ялалт байгуулсан билээ.

Харин түүний өрсөлдөгч нь энэ жил 31 настай. 2017 оноос хойш мэргэжлийн боксод хөл тавьж үүнээс хойш 16 тулаан хийхдээ хоёрт нь дийлдсэн. Хамгийн сүүлд Кубын Орестес Велакуйзтай тулалдаж ялагдсан.

М.Соумаоро Гвиней улсад төрсөн ч Канадын иргэншилтэй юм.

зураг

Эх сурвалж: Pro Box

 

Сэтгэгдэл бичих