- Улсын хэмжээнд өнгөрсөн тав хоногт 955 хүн тусгаарлах байрнаас гарсан бөгөөд гэрийн хяналтад шилжсэн байна. Харин өнөөдөр 455 хүн тусгаарлах байрнаас гарна гэдгийг УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр тус штабын өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр онцлов.Мөн тэрбээр тусгаарлах байрнаас гарсан хүмүүсийн хаягнаас эхлээд бүх мэдээллийг оршин сууж байгаа аймаг, сум, дүүргийнх нь удирдлагуудад хүргүүлсэн бөгөөд төрийн байгууллагууд гэрийн хяналтад байхад нь хянана хандуулна гэдгийг дурдсан юм.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд 2099 хүн тусгаарлалтад байгаагаас 5 хүртэлх насны 69, 6-17 насны 153 хүүхэд байгаа аж. Токио-Улаанбаатарын тусгай нислэгээр энэ сарын 3-нд ирсэн иргэдийн 68-ыг ХӨСҮТ-д тусгаарласнаас 22 нь 17 хүртэлх насны хүүхэд байна. Харин Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан 15 иргэний нэг нь хүүхэд, “Токио” зочид буудалд тусгаарласан 188 хүний 22 нь хүүхэд байна. Мөн “Жаргалант” сувилалд хоёр хүн тусгаарлажээ.
-
Гадаадын 45 улсаас 6315 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргажээ. Тэдгээрээс эрүүл мэндийн шалтгаантай 84иргэн, 271 ахмад настан, 32 жирэмсэн эмэгтэй, 378 орон байрны асуудалтай иргэн, 811 оюутан, санхүүгийнхүндрэлтэй байгаа 4000 орчим иргэн байгааг УОК-ын Шуурхай штабаас хийсэн мэдээллийн үеэр ГХЯ-ны
Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг тэмдэглэв.Цагдаа, эрүүл мэндийн байгууллагаас олон шаардлага тавьж буйг иргэд анхааралдаа авах хэрэгтэй. Урин дулаан цаг болсонтой холбогдуулан бохироос үүдэлтэй нянгууд ил задгай бие засах газраас тарах магадлалтай.
Ахуйн хэрэглээний бохироос болж COVID19 тархах эрсдэлтэй. Амьтад халдвар авч байна. Энэ цар тахлын эсрэг бүгд хичээх ёстой хэмээн мэргэжилтнүүд онцлов.