Т.САЙХАН
Өөрийн бие даасан тоглолтыг саяхан хийсэн дуучин Б.Бат-Энэрэлд СТА цол олгохоор болсон нь цахим орчинд багагүй шуугиан тариад байна. Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгийг хүүхдэд олгосон гэх асуудлаар шүүмжлэлд дагуулж буй. Зарим нэг урлагийнхан болон олон нийт энэ асуудалд байр сууриа илэрхийлж, хамгийн гол нь төрийн тэмдгийг насанд хүрээгүй хүүхэд олголоо, нэр хүндийг нь унагалаа гэх асуудлыг ярьж байгаа юм. Тэгвэл энэ асуудлаар Соёлын яамны холбогдох албан тушаалтнаас тодруулахад "Б.Бат-Энэрэлд Соёлын яамнаас СТА цол олгоогүй" гэсэн тайлбар өглөө.
Эх сурвалж:www.polit.mn \