Ирэх 10 хоногийн буюу хоёрдугаар сарын 19-28-ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний төвийн цаг уурч Э.Дариймаа мэдээллээ.
Хур тунадас
- Хоёрдугаар сарын 19-нд Монгол Алтай Уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор
- Хоёрдугаар сарын 20-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр
- Хоёрдугаар сарын 21-нд Баруун аймгуудын нутгийн зарим газар, Говийн нутгийн баруун хэсгээр
- Хоёрдугаар сарын 22, 27-ны өдөр Баруун болон төвийн нутгийн зарим газар, говийн бүс нутгийн баруун хэсгээр
- Хоёрдугаар сарын 23, 26-ны өдөр Баруун болон төвийн нутгийн зарим газраар
- Хоёрдугаар сарын 24-нд Алтай хангайн уулархаг нутгаар
- Хоёрдугаар сарын 25-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар
- Хоёрдугаар сарын 28-нд Төв болон зүүн аймгуудын зарим газар, говийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурах юм байна.
Салхи, шуурга
- Хоёрдугаар сарын 19-22-ны өдөр Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор
- Хоёрдугаар сарын 27,28-нд Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 м/с хүрч ширүүснэ.
Агаарын температур
- Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар хүйтэн, жавартай хэвээр байна.
- Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 43-48 градус хүйтэн, өдөртөө 25-30 градус хүйтэн
- Томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус хүйтэн, өдөртөө 20-25 градусын хүйтэн
- Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус хүйтэн
- Бусад нутгаар шөнөдөө 28-33 градус хүйтэн, өдөртөө 16-21 градусын хүйтэн
УЛААНБААТАР ХОТ
Хур тунадас
- Хоёрдугаар сарын 23-нд ялимгүй цас орно.
- Хоёрдугаар сарын 25-нд цас орж, явган шуурга шуурна.
Салхи
Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр байна.
Агаарын температур
- Ойрын хоёр хоногтоо хүйтэн хадгалагдаж Яармаг, Сонгинын орчмоор шөнөдөө 34-39 градус хүйтэн, бусад хэсгээр 28-33 градус хүйтэн байна.
- Өдөртөө 16-21 градус хүйтэн байна.
Харин хоёрдугаар сарын 23-наас эхлээд агаарын температур нийт нутгаар бага зэрэг сулрах төлөв ажиглагдаж төлөв илэрчээ.