Тэрбээр, Дөрөвдүгээр сарын 5-нд ХӨСҮТ-д болон орон даяар халдварын сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Дархан-Уулд аймагт тусгаарлагдсан гурван хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан турк иргэнээс COVID-19 илэрч, батлагдсан тохиолдол 15 боллоо. Энэ хүн өмнөх хоёр турк иргэнтэй хамт тусгаарлагдсан. Өмнөх шинжилгээний хариу сөрөг гарсан бол давтан шинжилгээгээр халдвар илэрлээ.
ХӨСҮТ-д 248 хүн тусгаарлагдаж байна. Бид өнөөдөр Токио-УБ-ын онгоцоор ирж, ажиглаглалтад байгаа 184 хүнээс шинжилгээ авахаар төлөвлөөд байна гэв.