Луу жилийн босгон дээр энгэрээ мялаасан эрхмүүд

оруулсан Алсын Хараа

Т.БАТСАЙХАН

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий хүмүүст төрийн дээд цол олгож, одон, медаль гардууллаа.

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ:

Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгийн зөвлөх, Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, академич Р.Барсболдод хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Уламжлалт мал аж ахуйг орчин үеийн арга зүйтэй хослуулан хөгжүүлэх, малын үүлдэр угсаа, ашиг шимийг дээшлүүлж бэлчээрийн менежментийг сайжруулах, малын тоо толгойг тогтвортой өсгөхөд идэвх санаачилга гарган, залуу малчдыг сурган бэлтгэж буй бодит хувь нэмрийг нь үнэлэн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын малчин, Монгол Улсын Гавьяат малчин Д.Дашзэвэгт  хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

 

АРДЫН БАГШ ЦОЛООР:

Монгол Улсын Боловсролын их сургуулийн зөвлөх профессор, Монгол Улсын Гавьяат багш Нямын Жадамба,

 

АРДЫН ЖҮЖИГЧИН ЦОЛООР:

Сонгодог урлагийн сургалтыг дэлхийн түвшинд хүргэхэд мэдлэг, чадвараа дайчлан, хойч үеийг сурган хүмүүжүүлж, авьяас чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, дэлхийн болон Монголын сонгодог хөгжмийн олон арван шилдэг бүтээлийг олон улсын нэр хүндтэй тайзанд амжилттай удирдан тоглуулж, соёл, урлагийн салбарын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Чулууны Чинбат,

 

АРДЫН ЭМЧ ЦОЛООР:

Дүрс оношилгоо, судлалын салбарыг хөгжүүлэхэд мэргэжлийн ур чадвараа дайчлан, эрдэм шинжилгээний олон арван ном, гарын авлага, өгүүлэл туурвиж, зохиогчийн эрх болон шинэ бүтээл, оновчтой санал, ашигтай загвар бүтээн, дүрс оношилгооны мэргэжилтэн бэлтгэн сургаж, эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Улсын гуравдугаар төв эмнэлгийн Дүрс оношилгооны лавлагаа төвийн тасгийн эрхлэгч, Хүний гавьяат эмч Ц.Бадамсэд,

 

ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

Хөдөө аж ахуйн ахмад ажилтан, зөвлөх мал зүйч Д.Жанцанхорол,

 

ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

“Уур амьсгалын өөрчлөлт-хөгжил” академийн захирал, Шинжлэх ухааны доктор Д.Дагвадорж,

“ААББ” ХХК-ийн захирал Цэдэн-Ишийн Даваасүрэн,

“Хос аз” ХХК-ийн захирал Намжаагийн Зоригт,

“Талх чихэр” ХК-ийн талхны үйлдвэрийн дарга Чулуунцэцэгийн Энхтуяа,

Завхан аймгийн Тосонцэнгэлийн Мод боловсруулах комбинатын дарга асан Долгорын Банзрагч,

“НВЦ” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Бэгзжавын Цэрэндаваа

АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн тэнхимийн эрхлэгч академич Шаравын Болд,

 

БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

Монголын байгаль орчныг хамгаалах холбооны Эрдмийн зөвлөлийн ахлагч, биологийн ухааны доктор, “Байгаль эх дэлхий” сонины эрхлэгч Хөхөөгийн Отгонбилэг,

“Монгол орны ойн тогтвортой хөгжил зөвлөл” төрийн бус байгууллагын тэргүүн З.Болдбаатар,

 

АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

“Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагч асан, Уул уурхайн баяжуулалтын инженер Ж.Амаржаргал,

“Говь” ХК-ийн ахмад ажилтан Ц.Анхбаяр,

“Өвөр баян бүрд” ХХК-ийн зөвлөх Т.Түдэвренчин,

 

ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР:

Төрийн албаны зөвлөлийн гишүүн асан Б.Идэрчулуун,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Дашнямын Цогтсайхан,

 

ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:

Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн захирал Ш.Ядамсүрэн,

“Эхлэл” ерөнхий боловсролын сургуулийн захирал А.Энхжаргал,

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Б.Жавзмаа,

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректорын зөвлөх, зөвлөх профессор Б.Очирбат,

Дотоод хэргийн их сургуулийн Хил судлалын профессорын судалгааны багийн тэргүүлэх профессор, хурандаа Норовын Наранжамц,

Ерөнхий боловсролын “Ирээдүй” цогцолбор сургуулийн захирал асан, ахмад багш Үрчгээгийн Бямбаа,

Ерөнхий боловсролын “Оном” сургуулийг үүсгэн байгуулагч Ономын Дашдорж,

 

ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

Нийслэлийн “Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн ахмад эх баригч, бага эмч Т.Ренчинноров,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 35 дугаар цэцэрлэгийн ахмад ажилтан Г.Алтанцэцэг,

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, Анагаах ухааны доктор, хүний их эмч Ядамын Амаржаргал,

 

ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:

“Номун” нэгдсэн эмнэлгийн дарга, Анагаах ухааны доктор Ж.Жанчив,

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Нүд судлал, мэс заслын тасгийн их эмч Б.Төмөрбаатар,

 

ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛООР:

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын ахмад уран бүтээлч Б.Банзаржав,

“Хаадын хаан пикчерс” ХХК-ийн захирал, найруулагч, жүжигчин Д.Баттөмөр,

 

ХУДАЛДААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

Дорноговь аймгийн “Хан-Өлгий” ХХК-ийн захирал Хоролын Хүрэл,

Худалдааны салбарын ахмад ажилтан Б. Норжоо,

Баянхонгор аймгийн “Баялаг богд” ХХК-ийн захирал С.Оюун,

 

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

Төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Ц.Дагвадаш,

Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын ахмад ажилтан С.Пэлжээ,

Булган аймгийн Рашаант сумын Засаг дарга Батмөнхийн Бат-Эрдэнэ,

 

ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР:

Тээврийн салбарын ахмад ажилтан, жолооч Б.Өлзийбат,

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Зүүнбаян-Тавантолгой” төсөл хэрэгжүүлэх нэгжийн төслийн удирдагч З.Отгонтөр,

 

ГАВЬЯАТ МАЛЧИН ЦОЛООР:

Дорноговь аймгийн Мандах сум, Улсын аварга малчин Н.Баясгалан,

Дорнод аймгийн Цагаан-Овоо сум, Тод манлай уяач Т.Батзориг,

Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин Гомбосүрэнгийн Даваадорж,

Сүхбаатар аймгийн Халзан сумын малчин Жамбын Мөнхсүрэн,

 

ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:

“Батхаан групп” ХХК-ийн захирал Б.Энхтайван,

“Цомбо” эм ханган нийлүүлэх компанийн эдийн засагч Наваантаяагийн Өлзий-Орших

Геологи, уул уурхай, эрчим хүчний салбарын ахмад ажилтан Чимэдийн Батаа

ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛООР:

“Үндэсний бүтээн байгуулалтын корпораци” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Г. Батсүх

“Макс рөүд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Чимэддоржийн Батбаяр

“Шинэ дөл констракшн” ХХК-ийн захирал Б.Батболд,

“Чандмань тал” ХХК-ийн захирал Жамцын Энхболд,

 

СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:

Соёл, урлагийн их сургуулийн захирал, Хэл шинжлэлийн ухааны доктор Э.Сонинтогос,

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн зохион байгуулагч Бүлтэнгийн Эрдэнэхүү,

Гандантэгчэнлин хийдийн “Гунгаачойлин” дацангийн багш, гавж Ө.Гүндсамбуу,

 

УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:

“Сарны чулуу” дуу бүжгийн чуулгын ерөнхий захирал Ч.Саранчимэг,

“Намир медиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ая зохиогч Б.Пүрэвсүрэн нарыг шагналаа.

 

ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР:

Пауэрлифтингийн дэлхийн хошой аварга, багш, дасгалжуулагч Ц.Баярхүү.

Төр, захиргааны ахмад ажилтан Дандарын Эрдэнэдаш,

 

ГАВЬЯАТ АГРОНОМИЧ ЦОЛООР:

НҮБ-ын “Стреам” төслийн зөвлөх Ж.Бяцхандаа,

 

ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР:

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Дохиолол холбооны 2 дугаар ангийн орлогч дарга асан Загдаагийн Сумьяа,

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын орлогч захирал Балбарын Даваасүрэн,

 

ГАВЬЯАТ ХОЛБООЧИН ЦОЛООР:

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ахмад хяналтын инженер Бадарчийн Цэцэгмаа,

 

ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:

Баянхонгор аймгийн “Мандал дент” эмнэлгийн захирал Дорж-Очирын Цэрэнхорлоо,

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга асан, хүүхдийн их эмч Санжаагийн Нарантуяа,

Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Сономын Наранцэцэг,

 

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөө, чөлөөт хэвлэлийн хөгжил, төлөвшилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн сэтгүүлч, эрхзүйч Л.Нинжжамцыг

Дундговь аймгийн Сайнцагаан сумын өндөр настан Равжихын Дуламсүрэнг

"Guys" хамтлагийн дуучин, жүжигчин, найруулагч А.Төгсбаяр нарыг тус тус шагналаа.

Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөв.

 

МОНГОЛ УЛСЫН ТОД МАНЛАЙ УЯАЧ ЦОЛЫГ:

Архангай аймгийн Хотонт сумын уугуул Дуламсүрэнгийн Лхагвасүрэн,

Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Батмөнхийн  Батхүү,

Нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат Мягмарсүрэнгийн Алтан-Очир,

Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Дугаржавын  Ганзориг,

 

МОНГОЛ УЛСЫН МАНЛАЙ УЯАЧ ЦОЛЫГ:

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул Батсайханы Пүрэв-Очир,

Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Даваасамбуугийн Жаргалсайхан,

Төв аймгийн Бүрэн сумын уугуул Хүрэлбаатарын Улам-Өрнөх,

Төв аймгийн Баянцогт сумын уугуул Мөнхбатын   Цэрэнжав,

 

МОНГОЛ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ ЦОЛЫГ:

Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Уртнасангийн  Тамир,

Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул Адуучийн  Нямбаатар,

Нийслэлийн Багахангай дүүргийн харьяат Баатарчулууны  Дашдорж,

Төв аймгийн Заамар сумын уугуул Жигжидсүрэнгийн Түмэн-Өлзий,

Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул Дайвийнямын   Батсайхан,

Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул Бүдийн Отгонсэлэнгэ,

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Наранцэцэгийн  Алдаржаргал,

Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Цэвэгдоржийн Туваан,

Хэнтий аймгийн Дадал сумын уугуул Төмөрбаатарын Батжаргал,

Завхан аймгийн Улиастай сумын уугуул Ганбатын  Даваадалай,

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Чулуунбаатарын  Амарсанаа,

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул Бүтийн   Батсайхан,

Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Цэдэндамбын Эрдэнэбаяр,

Архангай аймгийн Чулуут сумын уугуул Цэдэнсодномын  Энхболд,

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул Тогтохбаярын  Тогтохжаргал,

Ховд аймгийн Зэрэг сумын уугуул Бөхчулууны  Баатарбилэг ,

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уугуул Эрдэнэ-Очирын  Отгонбаатар,

Төв аймгийн Баянцогт сумын уугуул Дэмбээгийн  Гэсэрваань,

 

МОНГОЛ УЛСЫН ДАРХАН МЭРГЭН ЦОЛЫГ:

Хэнтий аймгийн Баянхутаг сумын уугуул Болдбаатарын Бадарч ,

 

МОНГОЛ УЛСЫН ГАРАМГАЙ МЭРГЭН ЦОЛЫГ:

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын  уугуул Чойжилын  Буянжаргал,

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Дэлгэрмаагийн Одгэрэл,

 

МОНГОЛ УЛСЫН ХОШОЙ МЭРГЭН ЦОЛЫГ:

Дундговь аймгийн Өндөршил сумын уугуул Чулууны Мөнхбаясгалан,

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын   уугуул Энхтуяагийн Өсөх-Ирээдүй,

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын уугуул Жамъяндоржийн Батбилэг,

Дундговь аймгийн Адаацаг сумын  уугуул Цогбадрахын  Отгонбаяр,

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын  уугуул Батмөнхийн Нямсүрэн,

Дундговь аймгийн Өлзийт сумын  уугуул Рашинхүүгийн Цэрэндорж,

Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул Уяатын Өнөрбаяр,

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул Товуудоржийн Данзандорж,

Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул Гансүхийн Дорждаваа,

 

МОНГОЛ УЛСЫН МЭРГЭН ЦОЛЫГ: 

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул Явуухулангийн Чимэд,

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын уугуул Ганхуягийн Тогтуунжаргал,

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул Пүрэвээгийн Чинбат,

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын уугуул Дэлгэрмаагийн Орхонтамир,

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын уугуул Төмөрбаатарын Бат-Амгалан,

Дорноговь аймгийн Айраг сумын уугуул Батсайханы  Билгүүн нарт олголоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улсын цол хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөв.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 29 (7273)

Сэтгэгдэл бичих