МОНЦАМЭ/. Монголбанк гадаад валютын дуудлага худалдаагаар хоёрдугаар сарын 6-нд 40 сая, 8-нд 26 сая ам.долларыг ялгаатай ханшаар тус тус нийлүүлжээ.
Өнөөдөр банкууд гадаад валютын дуудлага худалдаагаар валют авах санал ирүүлээгүй байна. Мөн своп, форвард арилжаагаар санал ирүүлээгүй байна.
Тодруулга: Нэг ханшаар хийх арилжаа нь амжилттай биелсэн банкуудын бүх саналыг хаалтын нэг ханшаар биелүүлэх арилжааг; Ялгаатай ханшаар хийх арилжаа нь амжилттай биелсэн банкуудын саналыг тухайн саналын ханшаар биелүүлэх арилжааг тус тус нэрлэдэг байна.