Японы сумо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан болж, сэкивакэ Котоновакад озэки цолыг албан ёсоор гардуулжээ. Холбооны элч төлөөлөгч Ханагоэ, Нарүто оякатаг “Садогатакэ” дэвжээнд хүрэлцэн ирэхэд дэвжээний ояката, Окамисан нар угтан авсан байна.
Котоновака цолоо хүлээж авахдаа “Хүндэтгэн хүлээн авч байна. Озэки цолны нэрийг сэвтүүлэлгүйгээр талархах сэтгэлээ үл мартан, сумо бөхийн замаар хичээн зүтгэх болно” гэжээ.
Харин ёслолын дараахь хэвлэлийн бага хурал дээр “Хүнд хэцүү үг хэлснээс өөрийн бодож байгаа зүйлээ л хэлье гэж бодсон. Талархах сэтгэлээ бүү март гэж өвөө, ааваасаа болон дунд, ахлах сургуулийн багш нараасаа ч байнга сонсож ирсэн тул хэлэх үгэндээ заавал оруулна гэж шийдсэн байсан. Шинэ озэки цолтой барилдах анхны тэмцээндээ Котоновака нэрээрээ барилдана. Зуны тэмцээнээс Котозакүра гэсэн өвөөгийнхөө нэрээр барилдана” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Тэрбээр Рэйва эриний долоо дахь озэки болж байгаа бөгөөд Чиба мужийн уугуул озэки 69 жилийн дараа төрж байгаа нь энэ юм.