"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 15-наас хойш ажлын өдрүүдэд хуралдаж, өнөөдөр эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг танилцууллаа.
Шүүгдэгч Б.Ганхуягийг нийтийн албан тушаалтан албан үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсны улмаас олсон хөрөнгө мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашиглаж хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж мөнгө угаах болон хахууль авах гэмт хэргийг санаатай үйлдэхэд зохион байгуулагчаар хамтран оролцсон,
Чингис хаан банканд эдийн засгийн давуу байдал олгож "Эрдэнэс Тавантолгой" ХК-д 40 тэрбум төгрөгийн хохирол учруулсан, Нийтийн албан тушаалтны хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэм буруутайд тооцсон байна.
Ингэснээр Б.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, гурван жилийн хугацаанд хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар есөн сарын хугацаанд хорих ял, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, хоёр жилийн хорих ял оноолоо. Мөн түүнээс 9.9 тэрбум төгрөгийг хурааж, улсын төсөвт шилжүүлсүгэй хэмээн шүүгч уншиж танилцуулав.
Тус шийдэх тогтоол өнөөдрөөс эхэлж хүчин төгөлдөр болох бөгөөд Б.Ганхуягт авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэжээг хэвээр үлдээжээ. Б.Ганхуяг нь 421 хоног цагдан хоригдсон бөгөөд энэ хугацааг эдлэх ялаас нь хасаж тооцох юм.
ШҮҮХ ХУРАЛДААНЫ БҮРЭЛДЭХҮҮН:
Шүүгч, шүүх бүрэлдэхүүн: | П.Ариунболд Д.Сувд-Эрдэнэ Б.Халиун |
Прокурор: | Ц.Шагдар |
Прокурор: | Д.Даваадорж |
Шүүгдэгч: | Т.Аюурсайхан |
Шүүгдэгч: | Б.Ганхуяг |
Шүүгдэгч: | Т.Түвшинбаатар |
Шүүгдэгч: | Х.Батхишиг |
Шүүгдэгч: | О.Данзанлувсантүдэв |
Шүүгдэгч: | Б.Отгонжаргал |
Шүүгдэгч: | Г.Гантөмөр |
Шүүгдэгч: | О.Дагвадорж |
Шүүгдэгч: | И.Даваадорж |
Шүүгдэгч: | Д.Бадамханд |
Шүүгдэгч: | Б.Эрдэнэбаяр |
Шүүгдэгчийн өмгөөлөгч: | П.Баасанжав |
Шүүгдэгчийн өмгөөлөгч: | Н.Цэцэгмаа |
Шүүгдэгчийн өмгөөлөгч: | Б.Гэрэл-Очир |
Шүүгдэгчийн өмгөөлөгч: | Ц.Нямдорж |
Шүүгдэгчийн өмгөөлөгч: | Анаржаргал |
Шүүгдэгчийн өмгөөлөгч: | Б.Ганпүрэв |
Шүүгдэгчийн өмгөөлөгч: | О.Баярбаясгалан |
Шүүгдэгчийн өмгөөлөгч: | Б.Бат-Ерөөлт |
Шүүгдэгчийн өмгөөлөгч: | Б.Отгонжаргал |
Шүүгдэгчийн өмгөөлөгч: | Б.Дашдорж |
Шүүгдэгчийн өмгөөлөгч: | М.Алтанцэцэг |
Шүүгдэгчийн өмгөөлөгч: | Ц.Бямбадорж |
Шүүгдэгчийн өмгөөлөгч: | Б.Баасанжаргал |
Шүүгдэгчийн өмгөөлөгч: | Э.Энххэрлэн |
Шүүгдэгчийн өмгөөлөгч: | Д.Нямдорж |
Шүүгдэгчийн өмгөөлөгч: | Б.Мөнхбат |
Шүүгдэгчийн өмгөөлөгч: | Д.Гантулга |
Шүүгдэгчийн өмгөөлөгч: | Г.Ганцэцэг |
Шүүгдэгчийн өмгөөлөгч: | Б.Даваажанцан |
Шүүгдэгчийн өмгөөлөгч: | Д.Оюунбаатар |
Шүүгдэгчийн өмгөөлөгч: | О.Баярбаясгалан |
Шүүгдэгчийн өмгөөлөгч: | Г.Наранбаатар |
Шүүгдэгчийн өмгөөлөгч: | Л.Очбаяр |
Гэрч: | Ц.Түмэнцогт |
Гэрч: | Д.Уужимсанаа |
Гэрч: | Л.Соронзонболд |
Гэрч: | Э.Энхбаатар |
Гэрч: | Д.Алтанцэцэг |
Гэрч: | П.Ганхүү |
Гэрч: | Ц.Бямбасүрэн |
Гэрч: | Л.Энх-Аммгалан |
Гэрч: | Т.Ариунболд |
Гэрч: | Н.Миеэсүрэн |
Гэрч: | Б.Ууганжаргал |
Гэрч: | Б.Цэнд-Аюуг |
Гэрч: | Х.Батсайхан |
Гэрч: | Б.Баярцэцэг |
Гэрч: | Г.Саранхүү |
Гэрч: | Б.Хосжаргал |
Гэрч: | Х.Нурлат |
Гэрч: | Жаргалсайхан |
Шүүгдэгчийн өмгөөлөгч: | С.Дэлгэрмаа |
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 15-наас хойш ажлын өдрүүдэд хуралдаж өнөөдөр эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг танилцууллаа.
Шүүгдэгч Т.Аюурсайханыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3.3 дахь зааснаар зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8.1, 2.2.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10.2 хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтны хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэм буруутайд тооцсон байна.
Ингэснээр Т.Аюурсайханд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, гурван жилийн хугацаанд хорих ял оногдууллаа. Мөн түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхэлж тооцсугай хэмээн хуралдаан даргалагч шүүгч Б.Халиун танилцуулав.