Улаанбаатар хотод өчигдрөөс шатахуун хомстож байгаа тухай мэдээлэл цацагдсан. Зарим шатахуун түгээх станц талон, картаар олгож эхэлснээс үүдэн урт дараалал үүссэнийг иргэд цахим ертөнцөд мэдээлж байгаа юм.
Тэгвэл манай улс нэгдүгээр сарын 01-29-ний хооронд зөвхөн Сүхбаатар боомтоор ОХУ-аас 1193 вагонцистерн буюу 71580 тонн АИ92 автобензин импортолжээ. Энэ нь өнгөрсөн оны сарын дундаж хэрэглээтэй харьцуулахад 30 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Өнгөрсөн 2023 онд нийт 604 мянган тонн АИ-92 автобензин импортолж, хэрэглэсэн ба сарын дундаж хэрэглээ 50 орчим мянган тонн байсан аж.