Б.Энхбаяр:Улаанбаатар хот дарьтай торх болж хувирсан байна

оруулсан Алсын Хараа

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг  танилцууллаа.

ХЗДХ-ийн сайд  Б.Энхбаяр:

-Улаанбаатар хотод  дотуураа аюултай тээвэр төмөр замаар хийдэг, ойрхон олон орон сууц, үйлчилгээний төвүүд шахаж баригдсан. Үүнийг шийдэхтэй холбоотой тойрог замын асуудал яригдаж байна. Тойрог замын асуудлыг шийдье гэхээр  газрын асуудалд дээр  тулдаг  гээд олон асуудлыг тойрж ярьсан.  Ер нь Улаанбаатар хот утаа, нийтийн тээвэр, газрын асуудлаас эхлээд дарьтай торх болж хувирсан байна. Үүний уг үндэс нь явсаар авлига дээр очиж байна. Сүүлийн 20 жилийн авлигаас болж Улаанбаатар хот  хэн ч гарч ирээд асуудлыг шийдэх боломжгүй түвшиндээ тулчихсан байна. Тиймээс газар олголт, нийтийн тээвэртэй холбоотой асуудлыг  зөвхөн Засгийн газрын хүрээнд биш УИХ-ын түвшинд хянан шалгаж, иргэд олон нийтийг мэдээллээр хангах нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол зохион байгуулж, Түр хороо байгуулж, миний бие ахалж ажиллах үүрэг чиглэл өгсөн. Ээлжит бус чуулганаар  яаралтай түр хороог байгуулах үүрэг даалгаврыг Ерөнхий сайд чиглэл өглөө.

Сэтгэгдэл бичих