Тээврийн прокурор: Осол гаргасан хоёр жолоочийг саатуулсан

оруулсан Алсын Хараа

С.САРУУЛ

“Дашваанжил” ХХК-ийн жолооч Ч.Р-ийг сэжигтнээр баривчлах талаар мөрдөгчөөс гаргасан саналыг үндэслэн прокурор Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд санал хүргүүлжээ. Тодруулбал, жолооч Ч.Р-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  үндэслэл, түүнчлэн өөрийн болон бусдын эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй гэж үзэж прокурор баривчлах саналыг шүүхэд хүргүүлсэн бөгөөд шүүх прокурорын саналын дагуу шийдвэрлэсэн байна.

Тээврийн прокурорын газраас тодруулахад “Мөрдөгчөөс гаргасан саналыг үндэслэн ачааны автомашинтай мөргөлдсөн Ниссан Патрол маркын автомашины жолооч Э.М-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хойшлуулшгүй тохиолдол, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр баривчилсан” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих