ХӨСҮТ-д тусгаарлагдан хянагдаж байсан турк иргэнээс “COVID-19” халдвар илэрчээ.
Ингэснээр Монгол Улсад лабораторийн шинжилгээгээр батлагдсан халдвартай хүний тоо 15 болж байна. Үүнээс 13 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа бол хоёр хүн эдгэрч тусгаарлалтад байгаа юм.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 248 хүн ажиглалтад байна. Мөн Токио-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн 184 хүнээс шинжилгээ авахаар төлөвлөж байгаа аж. Улаанбаатар /МОНЦАМЭ/