Нийтийн тээврийн чиглэлийн өөрчлөлтийн талаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас Ням гарагийн 23:30 цагийн үед мэдээлэл өглөө.
НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар: Өнгөрсөн амралтын хоёр өдрийн хугацаанд нийтийн тээврийн парк шинэчлэлтээр ямар өөрчлөл гаргаж болох талаар судалгаа хийсний үндсэн дээр мэдээлэл өгч байна. Энэ хугацаанд иргэдээс 6,500 санал хүсэлт ирсэн.
Тус санал хүсэлтэд үндэслэн хуучин явж байсан 71 чиглэлийг сэргээж байна. Энэ нь нийт зорчилтын 35 хувийг зохицуулж иргэдэд үйлчлэгдэг чиглэл юм.
Үлдсэн гол зургаа, холын 15, үндсэн 12 чиглэлийг хэвээр үлдээсэн. Дээрх чиглэлүүдэд явах автобусны тоо хэвээрээ байгаа гэлээ.
Дахин сэргээсэн хуучин 71 чиглэл:
М1 буюу Энхтайваны өргөн чөлөөгөөр явах автобусны тоог 10-аар нэмэгдүүлж байна. Маргааш дахин нэмж, явуулна. М1 чиглэл буюу Таван шар-Офицер-Энхтайваны өргөн чөлөө чиглэл нь гол магистраль. Гэрээсээ гарахаас өмнө imap.mn аппликэйшнийг ашиглаж, ямар автобусанд суухаа мэдчихээд гарахыг уриалж байна. Шинээр эхлүүлж байгаа ажил өнөөдөр иргэдийг бухимдуулсанд хүлцэл өчье. Алдаа, оноотой байлаа. Алдаануудаа богино хугацаанд засна. Олон дамжин сууж байгаа байдлыг сайжруулна. Дөнгөж өнөөдөр эхэлж байгаа шинэчлэлийг аль болох зүгшрүүлэхийг хичээнэ. Шинэчлэлийг олон жил төлөвлөж байж хийж байгаа юм. Нийтийн тээврийн шинэ чиглэлийн талаар нэг сарын өмнө мэдээлэл өгч байсан. imap.mn аппликэйшнийг хувийн компани хөгжүүлж байгаа бөгөөд нийслэл авна. Иргэдийнхээ шүүмжлэлийг хүлээж авна. Бямба, Ням гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй тул 16:00 цагийн байдлаар 370,000 автомашин замын хөдөлгөөнд оролцож байгаа нь түгжрэл үүсгэж байна. Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлаж буй энэ үед ажлын өдөр 260,000 орчим автомашинд хөдөлгөөнд оролцдог. Нийтийн тээврийн М1, М3 чиглэлд замын цагдаагийн 152 алба хаагч хөдөлгөөний зохицуулалт хийж байгаа юм. ЗХУТ-ийн датад үндэслэн маршрутын шинэчлэлийг хийсэн" гэлээ.
Сүхбаатарын талбай дээр зүүнээс баруун тийш явах чиглэлд автобусны буудал байгуулсан болохыг тэрбээр мэдэгдсэн.