Индонезийн нийслэл Жакарта хотноо буудлага спортын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. Олимпын эрх олгох уг тэмцээнд манай улсаас 18 тамирчин өрсөлдөж байгаа юм.
Тэгвэл өглөө болсон эрэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд олон улсын хэмжээний мастер Э.Даваахүү хүрэл медаль хүртсэнээр “Парис-2024” зуны спортын XXXIII наадам өрсөлдөх эрхээ авлаа. Уг дасгалд 55 тамирчин цэц сорьсноос Э.Даваахүү 579 оноо авч финалд наймдугаар байраар шалгарч, шигшээ буудлагад 217.2 оноогоор гуравдугаар байр эзлэн хүрэл медаль зүүж, "Парис 2024" олимпын эрхээ халааслав.
Улмаар финалд амжилттай буудснаар Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэн, "Парис-2024" олимпод оролцох эрхээ авсан юм. . Тус төрөлд, алт, мөнгөн медалийг Энэтхэгийн тамирчин хүртжээ. .
Буудлага спортын Азийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна.