Мүүдийс агентлаг Хөгжлийн Банкны зээлжих зэрэглэлийг B3 (тогтвортой) түвшинд үнэлж, Банкны суурь үнэлгээг ахиулав

оруулсан Алсын Хараа

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Мүүдийс агентлагаас Монгол Улсын Хөгжлийн банкны урт хугацааны зээлжих зэрэглэлийг B3 (тогтвортой) түвшинд хэвээр үлдээж, банкны зээлийн суурь үнэлгээ (Baseline Credit Assessment)-г CAA2 түвшнээс CAA1 хүртэл нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.

Мүүдийс агентлаг нь Хөгжлийн банкны 2023 оны 4 дүгээр улиралд хугацаа нь дуусах хоёр бондын эргэн төлөлтөд учирч болох гүйцэтгэлийн эрсдэлүүдийг тооцоолсны үндсэнд 2023 оны 10 дугаар сараас эхлэн зээлжих зэрэглэлийг бууруулж болзошгүй байдлаар хяналт хийж байсан юм. Хөгжлийн банк нь 2023 онд эргэн төлөгдөх Евро бондын 500 сая ам.доллар болон Самурай бондын 30 тэрбум иенийг өөрийн эх үүсвэрээр цаг хугацаанд нь амжилттай төлж барагдуулан гадаад өрийн дарамтаас гарсан нь зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээхийн зэрэгцээ банкнуудад өгдөг үнэлгээг нэг түвшнээр ахиулах үндэслэл болсон байна.

Ингэснээр Хөгжлийн банк нь олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж, цаашид олон улсын зах зээлээс урт хугацаатай, хямд эх үүсвэр татан төвлөрүүлэхэд чухал үр нөлөөтэй юм.

Монгол Улсын Хөгжлийн банк нь хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэгч банкны хувьд зээлжих зэрэглэлийг (В3) тогтвортой хэвээр үнэлснийг Мүүдийс агентлаг онцолсон байна.

зураг

зураг

зураг

зураг

Эх сурвалж: Хөгжлийн Банк

Сэтгэгдэл бичих