Олон улсын жүдо бөхийн холбооноос 2024 онд зохион байгуулах цуврал тэмцээн Португалын гранпригаар эхэлнэ. Тус тэмцээнд одоогийн байдлаар 67 орны 388 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлэг өгчээ.
Манай улсаас уг гранприд оролцохоор эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан жинд нийт 16 тамирчин өрсөлдөхөөр Европыг зорилоо. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Сумъяабазар, Э.Ариунболд, 66 кг-д Б.Эрхэмбаяр, Ё.Басхүү, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, 81 кг-д Г.Болор-Очир, 90 кг-д Г.Алтанбагана, -100 кг-д Б.Гончигсүрэн барилдана. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 кг-д Л.Сосорбарам, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, С.Лхагвадулам, -78 кг-д О.Хүслэн нар зодоглох юм.
Манай тамирчин шинэ оны эхний тэмцээн хүртэл Австрид хамтарсан бэлтгэл хийнэ. Улмаар Португалын гранприд зодоглосны дараа ирэх сарын 2-нд эхлэх Парисын “Их дуулга”-д барилдаад эх орондоо ирэхээр төлөвлөжээ.