/RIA Novosti/. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ард иргэддээ хандан шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв. Путиний мэндчилгээ 4 орчим минут үргэлжилсэн байна. Тэрбээр улиран одож буй 2023 онд Орос улс үндэсний эрх ашиг, эрх чөлөө, аюулгүй байдлаа тууштай хамгаалсан гэдгийг дурдаад Оросын ард иргэдийг өнгөрсөнд нэгтгэж байсан, эдүгээ нэгтгэж буй хамгийн чухал зүйл бол эх орны хувь заяа, Орос улсын туулж буй түүхэн үе шатуудын учир холбогдлыг гүнзгий ойлгох явдал юм гэв.
Ерөнхийлөгч Украинд цэргийн тусгай ажиллагаанд оролцож буй цэргийн албан хаагчдад хандан үг хэлэхдээ улс орон даяар тэднээр бахархаж, тэдний эр зоригийг биширч байгааг тэмдэглэлээ.
Төрийн тэргүүн 2024 оныг Гэр бүлийн жил болгон зарласныг мэндчилгээнийхээ төгсгөлд дурдаад Оросын бүх гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. Оросын ард түмэн эх орныхоо тогтвортой хөгжил, иргэдийн сайн сайхан байдлыг хангаж, улам хүчирхэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр илэрхийлэв.