Нар харах аялалд 5000 орчим хүн оролцжээ

оруулсан Алсын Хараа

Одоогоос 20 жилийн өмнө Улаанбаатар төмөр замын хамт олон хоёр вагонтойгоор шинэ оны анхны нар харах аялал зохион байгуулж эхэлсэн билээ. Тэгвэл 20 дахь удаагийн нар харах аяллаа 21 вагонтойгоор зохион байгуулжээ.

Жилээс жилд энэхүү аялалд оролцох гадаад, дотоодын аялагчдын тоо өссөөр байгаа бөгөөд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх онцлог эвентүүдийн нэг юм.

Энэ жил л гэхэд Монгол Улсад шинэ оны анхны нарыг харах гэж 80 орчим жуулчин ирсэн байна. Харин дотоодын 5000 орчим иргэн Багахангай дүүрэгт цугларчээ. Түүнчлэн 1000 орчим машин Багахангайд цугларсан байна.

Тус дүүргийн хувьд 2013 оноос эхлэн тусгай хөтөлбөрийн дагуу нар харах аяллыг зохион байгуулсан бөгөөд 2024 оны анхны нар харах газрын хоёр чиглэлийн замын цасыг ковшоор түрж, зорчих хөдөлгөөнийг саадгүй болгож, гурван байршилд зүг чиг заах тэмдэг тэмдэглэгээг байршуулсан байна.

Иргэдийн зүгээс энэ жилийн нар харах ёслолыг зохион байгуулалт сайтай байсныг онцолжээ.

Сэтгэгдэл бичих