УИХ-ын сонгуулийн санал хураалтыг 2024 оны зургаадугаар сарын 26-ны Лхагва гарагт явуулахаар боллоо

оруулсан Алсын Хараа

УИХ-ын намрын нэгдсэн чуулганы хуралдаан Төрийн ордонд эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товын хэлэлцлээ.

“Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд хоёр удаа завсарлага өгсөн хэмээн УИХ-ын дарга онцлов. Тиймээс өнөөдөр санал хураалт явуулж, УИХ-ын 26 гишүүн буюу 56.3 хувийн саналтайгаар дэмжсэн юм.

Ингэснээр Төрийн байгуулалтын байнгын хорооноос ирүүлсэн санал батлагдаж, УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтыг 2024 оны зургаадугаар сарын 26-ны Лхагва гарагт явуулахаар болов. Энэ өдөр бүх нийтээрээ амрах хуулийн заалттай.

Сэтгэгдэл бичих