Монголбанк гадаад валютын дуудлага худалдаагаар өчигдөр, 12 дугаар сарын 26-нд 75.0 сая ам.долларыг арилжааны банкуудад ялгаатай ханшаар нийлүүлэв.
12 дугаар сарын 21-нд гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар банкууд 15.0 сая ам.доллар хупдалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг биелүүлээгүй болно. Харин 12 дугаар сарын 19-нд гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар 22.0 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлжээ. Своп, форвард арилжаагаар арилжааны банкууд валют авах санал ирүүлээгүй байна.
Тодруулга: Нэг ханшаар хийх арилжаа нь амжилттай биелсэн банкуудын бүх саналыг хаалтын нэг ханшаар биелүүлэх арилжааг; Ялгаатай ханшаар хийх арилжаа нь амжилттай биелсэн банкуудын саналыг тухайн саналын ханшаар биелүүлэх арилжааг тус тус нэрлэдэг байна.