Манай улсын иргэд энэ сарын 28-ны өдөр буюу маргаашнаас АНЭУ руу 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болсныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдэгдлээ.
Абу Даби хотноо өнгөрсөн сарын 28-ны өдөр гарын үсэг зурсан “Дипломат, албан/тусгай, сервис болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, АНЭУ-ын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” нь ийнхүү хүчин төгөлдөр болж байгаа аж.
Түүнчлэн Бүгд найрамдах Мальдив улс руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчих эрх ирэх оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ.