Токио-Улаанбаатарын тусгай нислэгээр энэ сарын 3-нд ирсэн иргэдээс хоёр хүнд “COVID-19” вирусний шинж тэмдэгтэй байсан тул ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ авсан бөгөөд вирус илрээгүй гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ний өнөөдрийн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэв.
ХӨСҮТ энэ сарын 4-нд нийт 337 хүнд шинжилгээ хийсэн байна. Тухайлбал, Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн 62 хүний эхний шинжилгээнд вирус илээргүй. Мөн “Амар” зочид буудалд тусгаарласан 169, Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан 74, “Зүчи” зочид буудалд тусгаарласан 4 хүнд давтан шинжилгээ, 26 хүнд хийсэн тандалтын шинжилгээгээр вирус илрээгүй аж.Улаанбаатар /МОНЦАМЭ/