Улаанбаатар-Дубай чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ

оруулсан Алсын Хараа

Монгол Улсаас АНЭУ-ын Дубай хот руу шууд нислэг үйлдэж эхэлжээ. “Хүннү Эйр” компани тус чиглэлд энэ сарын 16-нд  анхны шууд нислэгээ үйлдсэн байна. ЗТХ-ийн сайд С.Бямбацогт "Агаарын тээврийн либералчлал амжилттай хэрэгжиж байна. Энэ онд 42 улстай агаарын хэлэлцээр байгуулж дэлхийн 115 цэгрүү шууд нислэг үйлдэх боломжтой болсон. Энэ ажлын хүрээнд "Хүннү эйр" компанийн Улаанбаатар-Дубай чиглэлийн шууд нислэг анхны нислэгээ дүүрэн зорчигчтойгоор хийж байна. Цаашид долоо хоног тутамд нэг удаагийн нислэг үйлдэнэ" гэв.  Монгол, Эмират улсын иргэд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 30 хоног харилцан визгүй зорчиж эхэлнэ. Мөн олон улс болон дотоодын нислэгийн тийзний үнэ 2-3 дахин буурч, иргэний нисэхийн салбарт зорчигч тээвэр 3.5 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байгааг салбарын сайд онцолжээ.

Сэтгэгдэл бичих