Эх газрын Хятадад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдвараар дөрвөн хүн нас барж, халдварын 19 шинэ тохиолдол илэрсэн бөгөөд үүний 18 нь гаднаас зөөвөрлөгдөж ирсэн гэж тус улсын Эрүүл мэндийн хороо мэдээлжээ.
Одоогоор байдлаар Хятадад коронавирусний халдвар гаднаас орж ирсэн 888 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд 698 хүн өвчилсний 17-гийнх нь биеийн байдал хүнд байна. Гадаадаас ирсэн халдвартай хүмүүсийн дунд нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд 190 хүн эдгэрчээ. Түүнчлэн 114 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна.
Халдвар тархсанаас хойш БНХАУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 81 639 болж, 3326 хүн нас барсан бол 76 751 хүн эдгэрчээ.
Хятадын эрх баригчид өнгөрөгч лхагва гаргаас эхлэн халдварын шинж тэмдэггүй тохиолдлын талаар мэдээлж эхэлсэн юм. Сүүлийн 24 цагийн хугацаанд 64 ийм тохиолдол илэрсэн бөгөөд тэдний 26 нь гаднаас ирсэн хүмүүс аж. Халдварын шинж тэмдэг илрээгүй боловч коронавирусний шинжилгээний хариу нь “эерэг” гарсан 58 хүнийг баасан гарагт тусгаарлалтаас гаргасан байна.
Одоогийн байдлаар халдварын шинж тэмдэггүй 1030 хүн эмнэлгийн хяналтад байгаа бөгөөд үүний 239 нь гаднаас ирсэн хүмүүс аж. БЭЭЖИН. /Xinhua/