Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар олон улсын нээлттэй тендерт шалгарсан “Yu tong” үйлдвэрийн автобуснууд эхнээсээ бэлэн болсныг онцоллоо.
Тэрбээр “Үйлдвэрээс шинэ автобуснууд эхнээсээ бэлэн болж байгаа мэдээ ирлээ. Арванхоёрдугаар сарын 29-нд эхний автобуснууд ирсний дараа тодорхой графикийн дагуу шинэ автобусыг хөдөлгөөнд оруулна. Ирэх оны хоёрдугаар сарын 1-нийг хүртэл дугаарын хязгаарлалт хийж байгаа энэ хугацаанд зарим газарт нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлөх, богино эргэлтийн шинэ чиглэл маршрут тогтоох, тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх зэрэг бэлтгэл ажил хийнэ. Ингэж байж шинээр ирж буй автобуснуудаа зорчих хөдөлгөөнд оруулна. Тэг зогсолттой байгаа үед хэчнээн шинэ автобус ирээд тэг зогссон хэвээр бна шүү дээ” гэжээ.