ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ирэх оны ерөнхийлөгчийн сонгуульд нам бусаар бие даан нэр дэвшихээр болжээ. 2012 оноос хойш төрийн эрхийн барьж буй ерөнхийлөгч В.Путин ийнхүү дөрвөн удаагаа сонгуульд хүч үзэхээр шийдээд байна. Бямба гарагт Москва хотноо улс төр, нийгэм, соёлын нөлөө бүхий 700 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хуралдааны дүнгээр түүнийг энэхүү саналыг хүлээн зөвшөөрч дэмжсэн байна. Ирэх оны гурав дугаар сард өрнөх ерөнхийлөгчийн сонгуулиар бүрэн эрхийн хугацааг зургаан жилээр сунгасан байна. Өөрөөр хэлбэл В.Путин сонгуульд ялалт байгуулж чадсанаар нийт 20 жилийн турш ОХУ-ын төрийн эрхийн барих юм.
Тэрбээр эрх баригч Нэгдсэн Орос намаас нэр дэвшихгүй хэдий ч намын гишүүд бүрэн бүрэлдэхүүнийнээрээ сонгуулийн компанит ажилд оролцох болсоныг намын холбогдох албан тушаалтан Андрей Турчаки хэвлэлд мэдээллээ. Учир нь түүнийг тус намын үүсгэн байгуулагч хэмээн ихэд хүндэтгэн үзэж гаргасан шийдвэрийг нь дагах болсон талаар нэмж хэлжээ.
В.Путиныг дэмжигчид түүний хэрэгжүүлж буй дотоод болон гадаад бодлогыг дэмжиж, дэг журмыг бататгаж, үндэсний бахархлыг нэмэгдүүлэн, Зөвлөлт задарсны дараах олон улс дахь улстөрийн нөлөөллийг буцаан бий болгох үүднээс эхлүүлсэн Украин дахь "Цэргийн тусгай ажиллагаа"-г зөвтгөжээ. Гэвч эдгээр хэргийн ард "Хуурам мэдээ", "Армийн нэр хүндийг гутаах" тухай шинэ хуулиудыг баталж, түүний бодлогыг эсэргүүцэгч шүүмжлэгчидийн эсрэг нэгэн төрлийн хэлмэгдүүлэлтийг нэмэгдүүлж, ял шийтгэл оноох болсон. Үүнтэй холбоотойгоор олон мянган иргэнд гадаад руу дүрвэх, оргон зугтаах шийдвэрүүдийг хийсэн байна. Их гүрний хэмжээнд Укриан дахь түрэмгийлэлээс үүдэн эдийн засаг, хүний эрхийн асуудал улам бүр тогтворгүйжиж, гадаад харилцаанд ч хүндлүүд үүсэж буй энэ үед тус улсын эрх баригчид дахин нэг удаа одоогийн удирдагчиддаа итгэл хүлээлгэхээр шийджээ.
www.polit.mn