Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох Эрүүгийн хэргийг өнөөдөр шүүнэ

оруулсан Алсын Хараа

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр /2023.12.13/ 10.00 цагаас эхлэх товтой байсан ч 11:00 цагт эхэллээ. 

Өмгөөлөгчдийн зүгээс гэрч, холбогдогчдын өмгөөлөгчдийн ирцийг бүрэн хангаагүй, шүүх хурал хойшлуулах хүсэлтийг улсын яллагч хангаж өгөхгүй байгаа нь хууль зөрчиж байна гэдгийг хэллээ. Харин Улсын яллагч ирцийг хэвээр шүүх хурлыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэдэг санал гаргалаа. Гэм буруугийн шүүх хурал өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд хэд хэдэн удаа хойшилсон.

"Нүүрсний" гэх тодотголтой хэрэгт Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнийг Авлигатай тэмцэх газраас анх хавтаст хэрэг нээн шалгаж хэргийг нь өнгөрсөн наймдугаар сард прокурорт шилжүүлснээр шүүхэд шилжсэн юм.

Эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг 2023 оны арваннэгдүгээр сарын 13-нд Б.Ганхуяг, П.Бадамханд нарын зургаан шүүгдэгчийн өмгөөлөгч гаргаж, шүүх хурлыг нэг сараар хойшлуулсан юм.

"Нүүрсний" гэх тодотголтой хэрэгт Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнийг Авлигатай тэмцэх газраас шалган, хэргийг нь өнгөрсөн наймдугаар сард прокурорт шилжүүлснээр шүүхэд шилжсэн юм.

Т.Аюурсайханыг гэмт бүлэглэл байгуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр буруутган яллаж байгаа бол Б.Ганхуягийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэргээр яллаж буй. Харин тэд яллах дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа төдийгүй хилсээр ял тулгаж, хэлмэгдүүлж байна гэж няцаасаар байгаа.

Түр хорооноос нүүрсний хоёр дахь шатны сонсголд Б.Ганхуягийг оролцуулах хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. Нүүрсний хоёр дахь шатны сонсгол 2023 оны арванхоёрдугаар сарын 18-22-ны өдрүүдэд болно. Гэрчээр дуудагдсан Б.Ганхуяг нь 2023 оны арванхоёрдугаар сарын 19-нд таван асуудалд, арванхоёрдугаар сарын 21-нд хоёр асуудалд, арванхоёрдугаар сарын 22-нд хоёр асуудалд гэрчээр оролцохоор дуудагдсан билээ.

Сэтгэгдэл бичих