Ирэх бямба гарагт хүндэтгэлийн чуулган хуралдана

оруулсан Алсын Хараа

УИХ-ын ирэх бямба гараг буюу арванхоёрдугаар сарын 10-ны 11.40 цагт хүндэтгэлийн чуулган хуралдуулахаар болжээ. Арванхоёрдугаар сарын 10 бол Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсан өдөр юм. Энэ жил Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ой тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойд зориулан УИХ хүндэтгэлийн чуулган хуралдуулахаар зарлалаа.

УИХ-ын тухай хуулийн 21 дүгээр зүйлд хүндэтгэлийн чуулганыг дараах байдлаар тодорхойлсон байдаг юм.

21.1.Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно.

21.2.Улсын Их Хурлын дарга хүндэтгэлийн хуралдаан хуралдуулах тухай захирамж гаргана гэж заажээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Сэтгэгдэл бичих