"Олон Улсын жүдо бөхийн холбоо"-ны цуврал "TOKYO GRAND SLAM 2023" тэмцээн арванхоёрдугаар сарын 2-3-ны өдрүүдэд зохиогдоно.
Португалийн гранпригаар эхэлсэн 2023 оны жүдогийн тэмцээн Токиогийн "Их дуулга"-аар өндөрлөх юм.
Энэ жилийн хувьд манай жүдочид 9 Их дуулга, 4 гранпри, ААШТ, ДАШТ, Азийн наадам гэсэн нийт 16 тэмцээнд өрсөлдсөн гэсэн үг.
Токиогийн Их дуулгын татами дээр өрсөлдөх Монголын баг тамирчдыг танилцуулбал,
Эрэгтэй тамирчид:
60кг: Э.Ариунболд
60кг: К.Ёолк
66кг: Ё.Басхүү
66кг: Б.Эрхэмбаяр
73кг: Ц.Цогтбаатар
73кг: Б.Эрдэнэбаяр
81кг: Л.Сэргэлэн
90кг: Ц.Дагвадорж
100кг: Г.Алтанбагана
100кг: Б.Гончигсүрэн
+100кг: О.Цэцэнцэнгэл
+100кг: Ө.Пэрэнлэйжамц
Эмэгтэй тамирчид:
48кг: Б Баасанхүү
52кг: Л.Сосорбарам
57кг: Л.Энхрийлэн
63кг: Д.Есүй
63кг: М.Ичинхорлоо
70кг: Б.Ням-Эрдэнэ
78кг: О.Хүслэн
+78кг: А.Адъяасүрэн нар хүч үзэх юм.