/BBC/. Газын зурваст хүмүүнлэгийн үүднээс гал зогсоох хугацааг мягмар гаргийн өглөөнөөс дахин хоёр хоногоор сунгах тохиролцоонд хүрснийг Катарын Гадаад хэргийн яам даваа гаргийн орой мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт Катар, Египет болон АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд дөрвөн өдрийн турш гал зогсоох тохиролцоонд хүрсэн юм. Уг тохиролцоо энэ сарын 24-нд орон нутгийн цагаар 07:00 цагаас хэрэгжиж эхэлж, талууд Газын зурваст барьцаалагдсан болон Израилын шоронд хоригдож буй хүмүүсийг солилцож эхэлсэн билээ. Хоёр өдөр гал зогсоох хугацаанд Газын зурвасаас Израилын 20 иргэнийг, Израилын шоронгуудаас Палестины 60 хоригдлыг суллахаар төлөвлөж байна. Даваа гарагт ХАМАС бүлэглэл Израилын 11 иргэнийг сулласан бөгөөд тэдний найм нь хүүхэд, гурав нь том хүн байжээ. Түүнчлэн барьцаанаас суллагдсан хүмүүсийн дотор Франц, Герман, Аргентины иргэншилтэй хүмүүс байгаа гэж Катарын ГХЯ-ны төлөөлөгч мэдээлжээ.
Д.Жаргад
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг