Нью-Йорк хотын гудамжинд Египетийн халал хүнсний худалдаачныг “террорист” гэж дуудсан АНУ-ын төрийн департаментын албан тушаалтан асныг цагдаа нар өчигдөр баривчилжээ.
64 настай Стюарт Селдовицыг олон нийтийн газарт танхайрсан, үзэн ядалт, айлган сүрдүүлэх гэмт хэрэг үйлдсэн, ажлын байранд нь бусдыг дарамталсан зэрэгт буруутган баривчилсан байна.
“Нэг эрэгтэй ажлын байранд нь олон удаа ирэхдээ Исламын эсрэг үзлээ дахин дахин илэрхийлж, айлган дарамталсан гэж 24 настай хохирогч дуудлага өгсний дагуу арга хэмжээ авсан” гэж Нью-Йорк хотын цагдаагийн байгууллага мэдэгджээ.
Селдовицын гудамжны худалдаачинтай Хамас-Израилийн мөргөлдөөний талаар маргалдаж буйг харуулсан дүрс бичлэг энэ сарын эхээр олон нийтийн сүлжээнд тарж байсан юм.
This man wearing a green jacket was berating and harassing a halal cart vendor off 83rd and 2nd Ave in NYC. Does anyone know who this man is? Planning to report to the authorities. pic.twitter.com/GwklyXpsPH
— Layla ???? (@itslaylas) November 21, 2023
Уг дүрс бичлэгт Селдовиц “Хэрвээ бид Палестины 4,000 хүүхдийг албал юу болох вэ? Энэ хангалтгүй биш гэж үү” хэмээн худалдаачин руу дайрч байжээ. Хариуд нь худалдаачин “Яв, яв. Би ярихыг чинь сонсмооргүй байна” гэхэд тэр “Чи бол террорист. Чи терроризмыг дэмжигч” гэж хэлсэн байна.
Баривчлагдахаасаа өмнө Селдовиц хэвлэлд ярихдаа дүрс бичлэг үйл явдлыг бүтэн харуулаагүй, хэн нэгэн Хамасын халдлагыг дэмжиж байгаагаа хэлсэн нь түүний уурлуулсан гэх зэргээр тайлбарлажээ.
Селдовиц нь Обамагийн засаг захиргааны үед төрийн департаментын Израиль, Палестины хэрэг эрхлэх газарт ажиллаж байсан юм байна. Бас Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн Өмнөд Азийн тасгийн захирлын үүрэг гүйцэтгэж байсныг эх сурвалжууд мэдээлжээ.
Дээрх хэргийн талаар байр суурийг нь тодруулахад төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер “АНУ-ын засаг захиргаа арьс өнгө болон бусад аль ч хэлбэрийн ялгаварлан гадуурхах үг хэллэгийг хоёрдмол утгагүй эсэргүүцдэг” гэж хариулсан байна.
Эх сурвалж: Reuters