135 автобусны арлын дугаарыг засварласан байж болзошгүй "Эрдэм транс"-ын захирал Я.Эрдэмбилэгийг эрэн сурвалжилж эхэлжээ

оруулсан Алсын Хараа

Нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг "Эрдэм Транс" компанийн захирал Я.Эрдэмбилэгийг залилах, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах, мөнгө угаах зэрэг хэрэгт эрэн сурвалжилж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Түүний талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар болон 86225533, 91863399 дугаараар хүлээн авна. Мэдээллийн нууцлалыг чанд хадгална гэв.

"Эрдэм Транс" компани нь Солонгосын "Hyundai" маркийн автобусыг импортлон оруулж, үйлчилгээ үзүүлэхдээ насжилтыг уртасгах зорилгоор нийт 135 автобусны арлын дугаар, оныг засварлаж, бүртгүүлэн хуурамч бичиг баримт үйлдэн, залилан мэхэлж, хууль бусаар улсын төсвөөс санхүүжилт авч, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон талаар өмнө Авилгатай тэмцэх газраас мэдээлсэн.

Иймээс "Эрдэм Транс" компанийн гүйцэтгэх захиралд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ аваад байсан юм.

Сэтгэгдэл бичих