Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид Японы Кокүшикан, Нихон их сургуульд хамтарсан бэлтгэлд хамрагдсан билээ. Тодруулбал, эрэгтэйчүүд Кокүшиканд, эмэгтэйчүүд Нихон их сургууль дээр бэлтгэл хийсэн юм. Т
эгвэл өчигдрөөс эрэгтэй, эмэгтэй багийнхан хамтдаа Токай их сургууль дээр бэлтгэлээ хийж эхэлжээ. Энэхүү бэлтгэл ирэх сарын 2 хүртэл үргэлжилнэ. Бэлтгэлд Унгар, Гүрж, АНЭУ, Словени зэрэг долоон орны тамирчид оролцож байгаа юм.
Уг бэлтгэлийн дараа манай тамирчид энэ оны сүүлчийн тэмцээн болох Токиогийн “Их дуулга”-д оролцоно.