Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт 37.9 км хатуу хучилттай авто зам тавина.
Өнөөдрийн байдлаар Хатгал- Хүзүүвчийн шил, Жанхай, Тойлогт чиглэлд 8 км хатуу хучилттай замын ажил үргэлжилж байна. Ирэх оны долоодугаар сараас өмнө Хатгал-Хүзүүвчийн шил зам, мөн ондоо багтааж Жанхай-Тойлогт чиглэлийн замыг бүрэн дуусгах төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна.
Хөвсгөл нуурын баруун эрэг дагуух одоогийн хайрган хучилттай замыг хатуу хучилттай болгон сайжруулснаар замын тоос, тоосжилтыг 4-7 дахин бууруулах, нуурын усны болон орчны бохирдол, нуурын орчимд олон салаа замаар хяналтгүй зорчих байдлыг багасгах боломж бүрдэх юм.